"Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
2018 оны 12 сарын 04

      "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулалтын өндөр түвшинд явагдаж өндөрлөлөө. Тус сургуулийн үүсгэн байгуулагчид, үе үеийн удирдлага, багш, төгсөгч оюутнууд хуран цугларч, сургуулийн өнгөрсөн ба одоогийн ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, сургуулийн ирээдүйн өргөжин тэлэх хэтийн төлөвийг тодорхойлсон бүтээлч уур амьсгалын дунд болж өнгөрлөө. 

       Уг арга хэмжээний үеэр баярын хурал, концерт, хүндэтгэлийн хүлээн авалт болж, ажил, сурлагадаа амжилт гаргасан зарим багш, төгсөгч, оюутнуудыг шагнаж урамшуулсан юм. Үүнд:  Засгийн газрын шагнал Монгол улсын "Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр сургалтын албаны дарга, докторант Ч.Батжаргал, Эрхзүйн багш, докторант Б.Бат-Ерөөлт, Компьютерийн багш, магистр В.Эрдэнэбат нар, Монгол улсын "Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, докторант Н.Батцэцэг, БСШУСЯ-ны "Жуух бичиг"-ээр Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн эрхлэгч, докторант Б.Мөнхбат, Маркетингийн удирдлагын багш, докторант Г.Олзбаяр, Хүний нөөцийн удирдлагын багш, магистр Т.Мөнхтуяа, Англи хэлний багш, магистр Б.Нарангэрэл нар, Сангийн яамны "Жуух бичиг"-ээр Санхүүгийн албаны дарга, магистр Д.Мэндсайхан, Санхүүгийн удирдлагын багш, магистр Г.Өлзийбаяр нар, Монголын Залуучуудын холбооны шагнал "Хөдөлмөрийн алдар" алтан медалиар номын санч Ч.Түмэнжаргал, аж ахуйн албаны ажилтан Н.Дорж, Хүний нөөцийн удирдлагын багш, магистр Э.Энх-Амар, 2008 оны төгсөгч Г.Солонго нар, "Тэргүүний залуу" алтан медалиар Сургалтын туслах ажилтан Ц.Цэндхүү, 2011 оны төгсөгч Г.Өлзийбат нар, "Эр зориг" алтан медалиар 2014 оны төгсөгч н.Адъяахүү, 2017 оны төгсөгч н.Үл-Олдох нар тус, тус шагнагдсан байна.

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй